Боловсролын салбарын мэдээллийн системийн процессын зураглалыг боловсруулна

A- A A+
Боловсролын салбарын мэдээллийн системийн процессын зураглалыг боловсруулна

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Боловсролын мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран боловсролын үйлчилгээг иргэн бүрд нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ыг байгуулсан. Тус төв нь боловсролын салбарын мэдээллийн систем, сургалтын цахим контент, удирдлагын систем, мэдээллийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон боловсролын дата төвийн тогтвортой ажиллагаа, хяналтыг хангаж, esis.edu.mn үндсэн системээс гадна дараах дэд системүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

Үүнд:

  1. Боловсролын салбарын мэдээллийн систем /СӨБ, ЕБС/ esis.edu.mn
  2. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем hemis.edu.mn
  3. Цахим контентын систем /сурах бичиг, теле, интерактив хичээл/ medle.mn
  4. Эцэг, эхийн систем parent.edu.mn
  5. Сургалтын тэтгэлгийн систем scholarship.esis.edu.mn
  6. Төслийн явцын газарзүйн мэдээллийн систем gis.edu.mn
  7. Салбарын хөрөнгө оруулалтын бүртгэлийн систем investment.edu.mn
  8. Сүлжээний хяналтын систем libre.erdemnet.mn
  9. Цэцэрлэг, сургуулийн тусгай зөвшөөрлийн систем license.edu.mn
  10. Цахим төсвийн систем fin.esis.edu.mn

Дээрх системүүдийг хэрэглэгчид ашиглахад хялбар, ойлгомжтой болгох үүднээс процессын зураглалыг боловсруулахаар шийдвэрлэж, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.