Япон Улсын Шизүока мужид сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Оролцогчид тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн;
- ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч;
- 16-18 настай;
- Өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй байх.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Гадаад паспортын хуулбар
- Эсээ
Эсээнд тавигдах шаардлага:
- 400 үгэнд багтаах;
- Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
- Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
- Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
- Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.
Эсээний сэдэв:
- Дэлхийн иргэн гэж миний бодлоор
- Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
- Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
- Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
- Ирээдүйн тухай миний бодол
Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны 8-р сарын 30-ны дотор vice@all4education.mn мэйл хаяг руу илгээнэ үү.