Япон Улсын Ниппон сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Япон Улсын Ниппон сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсын Ниппон сангийн гүйцэтгэх захирал Юүжи Мори болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ниппон сан нь Монгол Улсад 1990 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарыг дэмжих зэрэгт зориулан ажилласан байна.

Уулзалтын үеэр энэ оноос эхлэн "Монгол Коосен" технологийн коллежид хөтөлбөрийн шинэчлэл, цахим шилжилтийг түлхүү хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээллийг өгч, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.