“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

A- A A+
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ. Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

  • Магистр: 2024 оны 10-р сарын 25 (Баасан) хүртэл
  • Доктор: 2024 оны 12-р сарын 6 (Баасан) хүртэл

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн ахисан түвшний хөтөлбөрт хамруулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, хоёр улсын түншлэлийг улам бэхжүүлэх зорилготой. Уг хөтөлбөр 1999 онд хэрэгжиж эхэлснээс хойш 19 улсын 5000 гаруй хүн Япон Улсад суралцсан байна. Харин Монгол Улсад 2001 онд хэрэгжиж эхэлсэн ба нийт 420 иргэнийг магистр, 12 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт хамруулсан. Одоогийн байдлаар тэднээс 380 нь сургуулиа амжилттай төгсөж, төв захиргааны байгууллага, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах тул оролцохыг хүсвэл вэб хуудас дахь холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү. Мөн хүсэлт гаргасан байгууллагуудад очиж танилцуулга семинар зохион байгуулах боломжтой.

Цахимаар :

  • 9-р сарын 18 (Лхагва) 14:00-15:30
  • 9-р сарын 23 (Даваа) 19:00-20:00 (Төгсөгч: Судалгааны төлөвлөгөө бичих арга зүй)
  • 10-р сарын 5 (Бямба) 11:00-12:30

Танхимаар :

  • 9-р сарын 23 (Даваа) 17:30-19:00
  • 9-р сарын 23 (Даваа) 19:00-20:00 (Төгсөгч: Судалгааны төлөвлөгөө бичих арга зүй)
  • 9-р сарын 28 (Бямба) 11:00-12:30

Хаяг:

JICE JDS төслийн Монгол дахь оффис
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 6-р хороо, Монгол-Япон төвийн байр, 201 тоот
Ажлын цаг: 09:00-12:30 / 14:00-17:30, Даваа-Баасан

Холбоо барих:

Утас:9549-5902, 9978-5902
Цахим шуудан: jds.mongolia@jice.org
Вэбсайт: JDS - Japanese Grant Aid for Human Resource Development Scholarship | JDS (jds-scholarship.org)
Facebook: JDS Mongolia