Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, бодлого, төлөвлөлтөө танилцуулан, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож буй. Өнөөдөр Сүхбаатар дүүргийнхэнтэй уулзлаа.
Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 25 ерөнхий боловсролын сургуульд 47,951 хүүхэд суралцаж байна. Энэ дүүрэгт АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС-ийн лицей, Монгол Улсын Консерватор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургадаг зэрэг олон төрлийн сургууль байдаг онцлогтой. Мөн Сүхбаатар дүүрэг нь 2012 оноос хойш Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр нийслэлийн хэмжээнд тэргүүлж ирснийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн онцоллоо.
Уулзалтын үеэр захирлууд эцэг эх, асран хамгаалагчдын сургууль болон багшид хандах хандлагыг эерэг болгоход анхаарч ажиллахыг хүсэв.