Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Азийн хөгжлийн банкны Хүн, нийгмийн хөгжлийн секторын боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Эйсүке Тажима тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Онцолбол, ирэх жилүүдэд сургуулийн өмнөх, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, шинэчлэлийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ингэхдээ санхүүжилтийн шинэлэг схем хэрэглэх боломжийн талаар ярилцсан юм.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, боловсролын салбарт нийт 127.2 сая ам.долларын дэмжлэг, туслалцаа үзүүлжээ.