Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ”АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн удирдагч Або Хироши, зохицуулагч Сакай Рино тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар төслийн явц, үр дүн, цаашдын стратеги, хамтарсан зохицуулах хорооны хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Энэхүү төсөл нь эмнэлгийн зохион байгуулалт, удирдлага менежментийг бэхжүүлэх; өвчтөн төвтэй, эмнэлгийн аюулгүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэх; орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх; Монгол Улсад эмнэлгийн ажилтныг мэргэшүүлэх сургалтыг жишиг загвар болгон хөгжүүлэх зорилготой.