Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.
Баянгол дүүрэгт төрийн өмчийн 21, төрийн бус өмчийн 33 ерөнхий боловсролын сургуульд 60,207 хүүхэд суралцаж, 2257 багш, ажилтан ажиллаж байна.
Уулзалтын үеэр илэрхийлсэн бүх санал хүсэлтэд хариу, өгч шийдвэрлэхээр ажиллана гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов.