Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар Хан-Уул дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзав. Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 41 ерөнхий боловсролын сургуульд 79,500 хүүхэд суралцаж байна.
Ингэснээр нийслэл дэх бүх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, Боловсролын яамнаас баримталж буй бодлого төлөвлөлтийг танилцуулан, тулгамдаж буй асуудлуудал, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Захирлуудын зүгээс сургууль болон заалны барилгуудын насжилт, орчин, сургуулийн орон тооны норматив, багш, ажилтнуудын цалин, төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүр зэрэг асуудлыг хөндөн, санал хүсэлтээ илэрхийлсэн. Бүх санал хүсэлтэд хариу өгч, шийдвэрлэхээр ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр болон Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нар онцлон хэлсэн юм.