Боловсролын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо хуралдав. Хурлаар төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлтийг хэлэлцэж, сайжруулах, анхаарах асуудлын талаар төсөл хэрэгжүүлэгч нэгжид зөвлөмж өглөө.
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн үндсэн зорилт нь:
- Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоонд хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах;
- Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх;
- Жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг дэмжих;
- Сэргээгдэх эрчим хүчний хосмог сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхэд оршиж байна.
Уг төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2026 оны 6-р сарыг дуустал хэрэгжүүлэх юм.