“АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны хоёр дахь хурал боллоо. Хурлаар Монгол-Японы эмнэлгийн стратеги төлөвлөгөө болон төслийн явц, үр дүн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын эмнэлгийн тогтолцоог улам төгөлдөржүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Зохицуулах хорооны хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүке, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндоржболон бусад холбогдох албаныхан оролцов.