Журмын төсөлтэй танилцаад, 2024.10.03-2024.10.20-ны өдрийн дотор саналаа altanzul@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ,
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш болон сургалтын менежер, багш-арга зүйч, захирал (цаашид “удирдах ажилтан” гэх)-д мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаатай холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журам мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаанд мэргэшлийн зэргийг шинээр олгох, ахиулах, сунгах, хэвээр хадгалах, хүчингүй болгох, бүртгэх үйл ажиллагааг хамааруулна.
1.3.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаанд ил тод, нээлттэй, шударга, нийгмийн түншлэлийг хангасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан энэ журмыг мөрдөнө.
1.4.Энэхүү журмын 3.1-д заасан шалгуурыг бүрэн хангасан багшид Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно.
ХОЁР. МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, ТҮҮНИЙ
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
2.1.Мэргэшлийн зэргийг “Заах аргач”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн шатлалаар 5 жилийн хугацаатай олгоно.
2.2.Мэргэшлийн зэргийг доор дурдсан эрх бүхий байгууллагаас олгоно.
2.2.1. “Заах аргач”-ийн зэргийг сургалтын байгууллагын захирал;
2.2.2. “Тэргүүлэх”-ийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага (цаашид “Аймаг, нийслэлийн боловсролын газар” гэх)-ын дарга
2.2.3. “Зөвлөх” зэргийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “Боловсролын ерөнхий газар” гэх)-ын даргын шийдвэрээр тус тус олгоно.
2.3. “Заах аргач” мэргэшлийн зэргийг нэг удаа сунгаж болох бөгөөд зэргээ ахиулаагүй тохиолдолд “Заах аргач” зэрэг нь хүчингүй болно.
2.4.“Тэргүүлэх” зэргийг хоёр, “Зөвлөх” зэргийг нэг удаа сунгасан тохиолдолд цаашид хугацаагүй олгоно.
2.5.Багш, удирдах ажилтны мэргэшлийн зэрэг нь өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургалтын байгууллага болон гадаад улсад Монгол Улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг сургалтын байгууллагад багш, удирдах ажилтны мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаанд нэгэн адил хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрнө.
ГУРАВ. МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГУУР
3.1.Мэргэшлийн зэргийг олгоход ерөнхий болон тусгай шалгуурыг баримтална.
3.2. Мэргэшлийн зэрэг олгоход дараах ерөнхий шалгуурыг хангасан байна.
3.2.1.“Заах аргач” мэргэшлийн зэрэг горилогч багш тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг горилогч багш, удирдах ажилтан нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил түүнээс “Заах аргач” мэргэшлийн зэрэгтэй 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.2.2. “Зөвлөх” зэрэг горилогч багш, удирдах ажилтан “Тэргүүлэх” мэргэшлийн зэргийн хугацаа хүчинтэй байх
3.2.3. Сүүлийн 5 жилд ёс зүйн зөрчил гаргаагүй, сүүлийн нэг жилд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байх;
3.3.Албан тушаалын онцлогоос хамаарч мэргэшлийн зэрэгт тавих шалгуур дор дурдсан байдлаар ялгаатай байна.
3.3.1. Багшид мэргэшлийн зэрэг олгоход дараах тусгай шалгуурыг баримтална.
Шалгуур |
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
Сурлагын чанар |
Мэргэжлийн багш: Төгсөгчдийн мөшгөх судалгаагаар сүүлийн 3 жилийн дунджаар 1-ээс дээш хувиар өссөн байх
Ерөнхий эрдмийн багш: Суралцагчдын ахиц, амжилтыг үнэлж, үр дүнд шинжилгээ хийдэг, түүнд суурилан сургалтын арга зүйгээ сайжруулдаг байх; |
Мэргэжлийн багш: Төгсөгчдийн мөшгөх судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх
Ерөнхий эрдмийн багш: Суралцагчдын сурах үйл ажиллагааны явц болон үр дүнд тогтмол үнэлгээ хийж, арга зүйгээ сайжруулдаг байх; |
Мэргэжлийн багш: Суралцагчдын мөшгөх судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх
Ерөнхий эрдмийн багш: Суралцагчдын сурах үйл ажиллагааны явц болон үр дүнгийн үнэлгээний арга зүйг боловсруулж, хэрэгжүүлдэг, суралцахуйн аналитикт дүн шинжилгээ хийж, сургалтад ашигладаг байх; |
Мэргэжил, арга зүйн ур чадвар |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн суралцагч болон мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологи эзэмшин сургалтын үйл ажиллагаанд ашигласан байх |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологи эзэмшин бүс, орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах сургалт 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг туршлага болгож, үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах сургалт 2-оос доошгүй удаа зохион байгуулж, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх |
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, сайжруулсан байх |
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах багт ажиллах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, шинэ технологи, туршлагыг нэвтрүүлэн бүс, орон нутгийн түвшин түгээн дэлгэрүүлсэн байх |
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах багийг ахалж ажиллах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, шинэ технологи, туршлагыг бүс, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэн, манлайлан ажилласан байх |
|
Багшийн мэргэжлийн хөгжил |
• Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн байх |
||
Судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инновац нэвтрүүлсэн байдал |
Байгууллагын түвшинд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх
|
Бүс, орон нутгийн хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх |
Бүс, үндэсний хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх |
Мэргэжлийн багш: Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацыг дэвшүүлсэн байх;
Ерөнхий эрдмийн багш: Мэргэжлийн чиглэлээр санал, дүгнэлт гаргах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн түвшинд бие даасан бүтээл гаргах байх; |
Мэргэжлийн багш: Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацыг туршиж, түгээн дэлгэрүүлсэн байх;
Ерөнхий эрдмийн багш: Мэргэжлийн чиглэлээр санал, дүгнэлт гаргах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн түвшинд бие даасан бүтээл гаргах байх; |
||
Ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал |
Байгууллагын түвшинд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх |
Бүс, орон нутгийн хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх |
Олон улс, үндэсний хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх
|
3.3.2.Сургалтын менежер/багш-арга зүйчид мэргэшлийн зэрэг олгоход дараах тусгай шалгуурыг баримтална.
Шалгуур |
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
Сурлагын чанар |
Сургалтын менежер/ багш-арга зүйчийн албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэшлийн зэрэгтэй байна. |
Суралцагчдын мөшгөх судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх |
Суралцагчдын мөшгөх судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх |
|
Мэргэжил, арга зүйн ур чадвар |
Хариуцсан нэгжийн нийт багшийн 80-аас доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх |
Хариуцсан нэгжийн нийт багшийн 90-ээс доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх |
||
Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг бүс, орон нутгийн хэмжээнд 2-оос доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн байх |
Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг үндэсний хэмжээнд 4-өөс доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх |
|||
Хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдын сурах, хөгжих орчныг бүрдүүлж, хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр аймаг, дүүргийн хэмжээнд 3-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх |
Хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдын сурах, хөгжих орчныг бүрдүүлж, хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр нийслэл, бүс, улсын хэмжээнд 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх |
|||
Дагалдуулан сургасан 5-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх |
Дагалдуулан сургасан 8-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх |
|||
Ёс зүй, манлайлал |
Удирдах арга барил,манлайлал, ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны эерэг үнэлгээ 80-аас дээш хувь байх; |
Удирдах арга барил,манлайлал, ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны эерэг үнэлгээ 90-ээс дээш хувь байх; |
||
Багш, ажилтын мэргэжлийн хөгжил |
Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн байх |
Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн байх |
||
Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 80 хувьд хүрсэн байх |
Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 90 хувьд хүрсэн байх |
|||
Судалгаа, инновац, шинэ технологи |
Сургалтын чанар, стандарт, багшийн хөгжлийн талаарх судалгааны үр дүнг/санал, дүгнэлтийг/ 2-оос доошгүй удаа бүс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсэн байх |
Сургалтын чанар, стандарт багшийн хөгжлийн талаарх судалгааны үр дүнг /санал, дүгнэлтийг/ 3-аас доошгүй удаа бүс, үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулсан байх |
||
Сургалт, үйл ажиллагаанд |
3.3.3.Сургалтын байгууллагын захиралд мэргэшлийн зэрэг олгоход дараах тусгай шалгуурыг баримтална
Шалгуур |
Тэргүүлэх |
Зөвлөх |
Сургалтын байгууллагын менежмент |
Сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийж, байгууллага хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн байх |
|
Сургалтын байгууллагын хөгжил, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр судалгаанд суурилан шинэлэг арга туршлагыг удирдан ажиллаж буй сургалтын байгууллагад хэрэгжүүлэн үр дүн гаргасан байх; |
Сургалтын байгууллагын хөгжил, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр судалгаанд суурилан шинэлэг арга туршлагыг удирдан ажиллаж буй сургалтын байгууллага, түүнээс гадна хоёроос доошгүй сургалтын байгууллагад хэрэгжүүлэн үр дүн гаргасан байх; |
|
Сургалтын байгууллагын менежмент, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүс, орон нутгийн хэмжээнд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх |
Үндэсний хэмжээнд сургуульд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 4-өөс доошгүй удаа зохион байгуулсан байх |
|
Мэргэжил, арга зүйн ур чадвар |
Сургалтын байгууллагын түвшинд багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны орчныг бүрдүүлж, удирдлага, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн байх; |
|
Багш, ажилтны мэргэжлийн хөгжил |
Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт |
Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт |
Байгууллагын хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, арга зүй, туршлагаа аймаг, дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх |
Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, арга зүй, туршлагаа нийслэл, бүс, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх |
|
Судалгаа, инновац, шинэ технологи |
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажилласан байх (Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Green TVET-ыг хөгжүүлэх, МБС-ын жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, цахим сургалтыг дэмжих , сургалт үйлдвэрлэлд шинэ технологи, инновац нэвтрүүлэх ажлыг санаачилсан дэмжин ажилласан үр дүн) |
|
Хамтын ажиллагаа, түншлэл |
Боловсролын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын мэргэжлийн холбоо, байгууллагатай харилцаа холбоо тогтоох, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүн гарсан байх |
Боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын мэргэжлийн холбоо, байгууллагатай харилцаа холбоо тогтоох, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүн гарсан байх |
Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамран сургах, сургалтын орчин бүрдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр орон нутгийн захиргаа, өөрийн удирдлагын байгууллага, төрийн бус байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллаж, үр дүн гаргасан байх; |
Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамран сургах, сургалтын орчин бүрдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр орон нутгийн захиргаа, өөрийн удирдлагын байгууллага, төрийн бус байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллаж, үр дүн гаргасан байх; |
|
Сургалтын байгууллагыг хөгжүүлэх, суралцагчийн эрхийг хамгаалах, бүх насны иргэдийн насан туршийн боловсролыг дэмжих чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжсэн байх, |
Боловсролын салбарыг хөгжүүлэх, , суралцагчийн эрхийг хамгаалах, бүх насны иргэдийн насан туршийн боловсролыг дэмжих чиглэлээр чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжсэн байх, |
|
Нийгмийн түншлэлийн үйл ажиллагаанд суурилсан арга хэмжээг сум, аймаг, дүүргийн хэмжээнд жил тутам зохион байгуулж ажилласан байх. |
Нийгмийн түншлэлийн үйл ажиллагаанд суурилсан арга хэмжээг нийслэл, бүс, үндэсний хэмжээнд жил тутам зохион байгуулж, үр дүн гаргаж ажилласан байх. |
|
Ёс зүй, манлайлал |
Удирдах арга барил,манлайлал, ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны эерэг үнэлгээ 80-аас дээш хувь байх; |
Удирдах арга барил, манлайлал, ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны эерэг үнэлгээ 90-ээс дээш хувь байх; |
Сургалтын байгууллагын соёл, төлөвшлийн чиглэлээр орчин үеийн чиг хандлага, онол арга зүйг судлан аймаг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд сургалт, хэлэлцүүлэг, зохион байгуулсан, бүтээлч санаачилга гарган хэрэгжүүлсэн байх; |
- Сургалтын байгууллагын соёл, төлөвшлийн чиглэлээр орчин үеийн чиг хандлага, онол арга зүйг судлан бүс, үндэсний хэмжээнд сургалт, хэлэлцүүлэг, зохион байгуулсан, бүтээлч санаачилга гарган хэрэгжүүлсэн байх |
ДӨРӨВ. МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1.Мэргэжлийн зэрэг авах, ахиулах, сунгуулах хүсэлтийг багш, удирдах ажилтан нь мэргэшлийн зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнөх оны 03 дугаар сарын 01-ний дотор энэ журмын 4.2-т заасан баримт бичгийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн сан (цаашид “мэдээллийн сан” гэх) цахим хэлбэрээр байршуулж, сургалтын байгууллагад илгээнэ.
4.2.Мэргэшлийн зэрэг олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
4.2.1.Мэргэшлийн зэрэг авах, ахиулах, сунгах тухай хүсэлт;
4.2.2.Мэргэшлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхийн хуулбар;
4.2.3.Энэ журмын 3.2, 3.3-т заасан ерөнхий болон тусгай шалгуурыг хангасан нотлох баримт бичиг;
- агш нарын зөвлөлийн хуралд оролцогчдын 90-ээс доошгүй хувь нь дэмжснийг нотлох бичиг баримт
4.3.Багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, ахиулах хүсэлтийг магадлан үнэлэх, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах удирдамжийг тухайн мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтан томилно.
4.4.Мэргэшлийн зэрэг олгох, сунгах, ахиулах шаардлагыг хангаагүй багш, ажилтанд үндэслэл бүхий тайлбар, зөвлөмжийг бичгээр эсвэл цахим шуудангаар хүргүүлнэ.
4.5. Ажлын хэсэг “Заах аргач” мэргэшлийн зэргийг сургалтын байгууллагын түвшинд зохион байгуулж, багш нарын зөвлөлийн хуралд нээлттэй танилцуулан санал, дүгнэлт, хурлын тэмдэглэлийг нэгтгэн тухайн оны 04 дүгээр сарын 01-ний дотор сургалтын байгууллагын захиралд танилцуулна.
4.6.Сургалтын байгууллагын захирал энэхүү журмын 4.5-д заасан санал, дүгнэлт, хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “Заах аргач” мэргэшлийн зэрэг олгох, сунгах, “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэрэг олгох, сунгах хүсэлтийг уламжлах шийдвэрийг тухайн оны 04 дүгээр сарын 15-ны дотор гаргана.
4.8.Аймаг, нийслэлийн боловсролын газрын ажлын хэсэг “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгох, сунгах хүсэлт, нотлох баримтыг хянаж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг 05 дугаар дугаар сарын 15-ны дотор зохион байгуулж, аймаг, нийслэлийн боловсролын газрын даргад танилцуулна.
4.9.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нь энэ журмын 4.8-д заасан дүгнэлтэд үндэслэн багш, удирдах ажилтанд “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгох, сунгах хүсэлтийг уламжлах шийдвэрийг тухайн оны 05 дугаар сарын 30-ны дотор Боловсролын ерөнхий газарт хүргүүлнэ.
4.10.Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг энэ журмын 4.9-д заасан дүгнэлт, нотлох баримтыг магадлан хянаж “Зөвлөх” мэргэшлийн зэргийн шалгуурыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор гаргаж, Боловсролын ерөнхий газрын даргад танилцуулна.
4.11.Боловсролын ерөнхий газрын дарга нь энэ журмын 4.9, 4.10-т заасан дүгнэлтийг үндэслэн шалгуур хангасан багш, удирдах ажилтанд “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг олгох, сунгах, эсэх шийдвэрийг тухайн оны 6 дугаар сард багтаан гаргана.
4.12.Мэргэшлийн зэрэг олгосон шийдвэрийг нээлттэй мэдээлж, шийдвэрийн хувийг (цаасаар эсхүл цахимаар) тухайн багш, удирдах ажилтанд өгнө.
4.13. Дараах тохиолдолд шалгуур болон хугацаа харгалзахгүй мэргэшлийн зэргийг ахиулан олгож болно.
4.13.1.Дэлхийн ур чадварын уралдаанд багш өөрөө болон шавиа бэлтгэж шагналт байранд орсон;
4.13.2.Шинэ бүтээл, ашигтай загвар, эрх, патент авсан болон докторын нэг сэдэвт оюуны бүтээл нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлд нэвтэрч үр дүнд хүрсэн.
4.14.Мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтан шалгуур хангаагүй багш, удирдах ажилтанд зэрэг олгохыг хориглоно.
4.15.Монгол Улсад сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй сургалтын байгууллагад холбогдох гэрээний дагуу ажиллаж байгаа гадаад багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгохгүй.
ТАВ. МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ,
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, СЭРГЭЭХ
5.1.Багш, удирдах ажилтны мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд хүчинтэйд тооцож, хэвээр хадгална.
5.1.1.Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
5.1.2.Ажил олгогчийн шийдвэрээр мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын түвшний сургалтад хамрагдаж байгаа;
5.1.3.Цэргийн жинхэнэ албанд татагдсан;
5.1.4.Өөрийн болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлын улмаас ажил олгогчоос урт хугацаагаар чөлөө авсан;
5.1.5. Энэ журмын 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4 заасан багш, ажилтныг сургуульд үндсэн орон тоонд эргэн ажиллаж эхэлсэн хугацаанаас мэргэшлийн зэргийг сэргээж, хүчинтэй хугацааг хэвээр хадгалснаас үргэлжлүүлэн тооцно.
5.2.Мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтан нь дараах тохиолдолд мэргэшлийн зэргийг хүчингүй тооцож, шийдвэр гаргана.
5.2.1.Мэргэшлийн зэргээ журамд заасан хугацаанд ахиулаагүй, сунгаагүй тохиолдолд хүчингүйд тооцож, шийдвэр гаргана.
5.2.2.Мэргэшлийн зэргээ сунгах, шатлал ахиулах хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол өмнөх хүчин төгөлдөр мэргэшлийн зэргийг хүчингүйд тооцно.
5.2.3.Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн дэд хороо, зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон;
5.2.4.Ажил, мэргэжлийн ноцтой алдаа дутагдал, зөрчил гаргасан нь баримтаар нотлогдож, эрх бүхий байгууллагаас дүгнэлт, шийдвэр гарсан.
- Мэргэшлийн зэрэг нь хүчингүй болсон багш, удирдах ажилтан тухайн мэргэшлийн зэргийг сэргээх хүсэлтийг нэг жилийн дараа журмын дагуу гаргаж болно.
ЗУРГАА. МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ ЗАГВАР
6.1.Мэргэшлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь багшийн мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр, мэргэшлийн зэргийн үнэмлэх байна.
6.2.Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийнэ. "Заах аргач" мэргэшлийн зэргийн үнэмлэх ногоон, “Тэргүүлэх" мэргэшлийн зэргийн үнэмлэх цэнхэр, "Зөвлөх" мэргэшлийн зэргийн үнэмлэх улаан өнгөтэй байх бөгөөд дахин давтагдахгүй, QR кодтой байна.
6.3.Зэргийн үнэмлэхийн нүүрэн талд "Багш" тэмдэг зурж, “МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ” гэж алтан бронзоор бичнэ.
6.4.Зэргийн үнэмлэхийн дотор талын бичвэрийг доорх загварын дагуу бичнэ.
6.5.Мэргэшлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэхтэй холбогдон гарах зардлыг багш, удирдах ажилтан хариуцна.
6.6.Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллага хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно.
ДОЛОО.МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН БҮРТГЭЛ,
МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ
7.1.Боловсролын салбарын мэдээллийн систем нь багш, ажилтан мэргэшлийн зэргийн шалгуурын дагуу баримт мэдээллээ байршуулах, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох, мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтны нэгдсэн бүртгэл мэдээллийг бүртгэх, баяжуулах үйл ажиллагааг зохион байгуулах цахим сантай байна.
7.2. Мэргэшлийн зэргийн бүртгэл, мэдээллийн сан нь мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтныг аймаг, нийслэл, сум дүүрэг, сургууль, мэргэжил, албан тушаал, ажилласан жил, гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин, мэргэшлийн зэргээр нэгтгэж, бүлэглэж харах боломжтой, ил тод, нээлттэй байна.
7.3. Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн санг сургалтын байгууллагийн сургалтын менежер, бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж, Боловсролын ерөнхий газрын холбогдох нэгж, ажилтан тус тус бүртгэж хөтөлнө.
7.4. Боловсролын ерөнхий газар нь тухайн жилд заах аргач, тэргүүлэх зэрэг олгох, сунгах үйл ажилагааг журмын дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт шинжилгээ хийж ажиллана.
НАЙМ. БУСАД ЗҮЙЛ.
8.1.Энэхүү журмын мэргэшлийн зэрэг горилсон материал, баримт бичиг, шийдвэрийг холбогдох хуульд заасны дагуу хадгалж архивлана.
8.2. Багш, удирдах ажилтнаас зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн мэргэшлийн зэргийг олгох эрх бүхий байгууллага, ажлын хэсэгт гаргана. Гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор хянан үзэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.
8.3. Мэргэшлийн зэргийн хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлэхийг хориглоно.
8.4.Энэхүү журмыг зөрчсөн багш, ажилтан, албан хаагч, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
“Заах аргач” зэргийн үнэмлэхийн загвар:
Үнэмлэхийн дугаар.............. |
“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарт мэргэшлийн зэрэг олгох тухай” захирлын 20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалыг үндэслэн “Заах аргач” мэргэшлийн зэрэг олгов.
|
Бүртгэлийн дугаар................
Эцэг /эх/-ийн нэр: ______________________ Өөрийн нэр: ________________________ |
|
|
Бүртгэлийн дугаар................... |
Олгосон: 20 ... оны ... сарын ... өдөр |
Захирлын 20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалаар 20.. оны ...-р сарын ...-ны өдөр хүртэл сунгав.
|
“Тэргүүлэх” зэргийн үнэмлэхийн загвар:
Үнэмлэхийн дугаар.............. |
“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох тухай” 20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалыг үндэслэн “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгов.
|
Бүртгэлийн дугаар................
Эцэг /эх/-ийн нэр: ______________________ Өөрийн нэр: ________________________ |
|
|
Бүртгэлийн дугаар................... |
Олгосон: 20 ... оны ... сарын ... өдөр |
20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалаар 20.. оны ...-р сарын ...-ны өдөр хүртэл сунгав.
|
“Зөвлөх” зэргийн үнэмлэхийн загвар:
Үнэмлэхийн дугаар.............. |
“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох тухай” 20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалыг үндэслэн “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгов.
|
Бүртгэлийн дугаар................
Эцэг /эх/-ийн нэр: ______________________ Өөрийн нэр: ________________________ |
|
|
Бүртгэлийн дугаар................... |
Олгосон: 20 ... оны ... сарын ... өдөр |
20.. оны ...-р сарын ...-ны өдрийн ......тоот тушаалаар 20.. оны ...-р сарын ...-ны өдөр хүртэл сунгав.
|
Тайлбар: Үнэмлэхийн дугаарын кодлолт
Үнэмлэхийн дугаар: МБТБСБ- 1 - 001 20 01 01
МБТБСБ Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага
1 Мэргэжлийн зэргийн код
001 Сургуулийн код
20 Үнэмлэх олгосон оны сүүлийн хоёр тоо /2020/
01 боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалын дугаар /01/
01 Бүртгэлийн дугаар-тушаалын хавсралт дахь жагсаалтын дугаар /01