Нийтлэг шаардлагын төсөлтэй танилцаад, 2024.09.23-2024.10.14-ний өдрийн дотор саналаа altanzul@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРТ ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Сургалтын менежерийн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын нийтлэг шаардлага
Боловсрол
|
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
|
Мэргэжил
|
- Боловсрол /011/
- Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
- Боловсролд хамаарах бусад салбар дунд чиглэл /018/
- Бизнес ба удирдахуй /041/
|
Мэргэшил
|
Мэргэжлийн боловсрол сургалтын удирдлага, арга зүй, төрийн удирдлага, боловсролын судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх
|
Туршлага
|
|
Хоёр. Сургалтын менежерийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн нийтлэг шаардлага
2.1. Сургалтын менежер нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бусад хууль тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.Нийтлэг шаардлагын 2.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд сургалтын менежер нь доор дурдсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг эзэмшсэн байвал зохино.
Сургалтын менежерийн чадамж
|
Сургалтын менежер нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багш, ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сургалтын бодлого, төлөвлөлтийг боловсруулах арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих мэдлэг, чадвар, хандлагатай байна.
|
Мэдлэг
|
- Холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
- Багшлахуйн ба суралцахуйн онолын мэдлэгтэй байх;
- Чадамжид суурилсан сургалт үнэлгээний арга зүйгээр мэргэшсэн байх;
- Боловсрол судлал, судалгааны онол, арга зүй, үнэлгээ, дүн шинжилгээний чиглэлээр мэдлэгтэй
- Компьютерын зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах
- Байгууллагын менежментийн талаар суурь мэдлэгтэй байх;
- Багш, ажилтны хөгжил, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн талаар мэдлэгтэй байх;
- Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй байх;
- Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийн талаар мэдлэг, ур чадвартай байх;
- Тэгш хамран сургах боловсролын чиглэлээр мэдлэгтэй;
- бусад.
|
Чадвар:
|
Удирдахуйн чадвар:
- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сургалтын байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, сайжруулахад оролцох
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;
- Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг үнэлэх ажлыг байгууллагын түвшинд төлөвлөх, хяналт-шинжилгээ хийх мэргэжлийн удирдлага, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх;
- Суралцахуй, багшлахуй, үнэлгээний чиглэлээр онол арга зүйн мэдлэгийг оновчтой, бүтээлчээр ашиглах;
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн хичээлийн хуваарийг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх;
- Танхимын болон танхимын бус, хосолсон, ганцаарчилсан, зайн сургалтын зохицуулалтыг оновчтой хийх, удирдлага арга зүйгээр хангах;
- Суралцахуйн удирдамж, сурах бичгийг судлах, арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгоход багш нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;
- Сургалтын чанар, багшийн гүйцэтгэлийг бодитой үнэлэх, оношлох, дүн шинжилгээ хийх, сайжруулах арга замыг тодорхойлох;
- Багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд удирдлагын дэмжлэг үзүүлэх;
- Өөрийн үндсэн чиг үүрэг болон хамт олны өмнөөс хариуцлага хүлээх;
- Цагийн менежментийн ур чадвар;
- бусад.
|
Багаар ажиллах, олон нийттэй хамтран ажиллах чадвар:
- Багш, ажилтныг сургалтын байгууллагын зорилго, зорилтод нэгтгэх, сэдэлжүүлэх, урам зориг өгөх, багаар хамтран ажиллах;
- Хамт олон (секц, мэргэжлийн бүлэг)-ы дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, чиглүүлэх;
- Багш, ажилтан бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
- Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачилгатай, бусадтай хамтран ажиллах;
- Сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
- бусад
|
Асуудал шийдвэрлэх чадвар:
- Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, цаг үеэ олсон шийдвэр гаргах, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцох, үр дүнг хариуцах;
- Шийдвэр гаргалт, тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүү, зөрчилдөөнийг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэрлэх;
- Сургалтын хөтөлбөр хэрэгжилт, багшийн ажил үүрэгт тулгамдсан бэрхшээл, асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, гүйцэтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох;
- бусад
|
Манлайлах чадвар:
- Харилцаа, хандлага, ёс зүй, удирдах арга барилаараа суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд зөв эерэг үлгэрлэх;
- Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
- Удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
- бусад
|
Мэдээлэл харилцааны технологийн чадвар:
- Мэдээлэл харилцаа технологийн хэрэгсэл ашиглан танхим, зайн, хосолсон, ганцаарчилсан, нийтийн сургалтыг удирдах, судалгаа хийхэд багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Цахим хичээл, контент боловсруулах, агуулгыг интеграцитай, сургалтад ашиглах, түгээн дэлгэрүүлэх, сайжруулах чиглэлээр багш нарт зөвлөн туслах;
- Тоон /дижитал/ бичиг үсгийн суурь чадвар;
- Интернэт орчин, хиймэл оюун ухааны өгөгдөл мэдээллийг бүтээлчээр хэрэглэх;
- Сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зааж сургах;
- Ажил хэргийн (статистик, үнэлгээ, багшийн хөгжил) цахим системд ажиллах чадвар;
- бусад
|
Хандлага, төлөвшил
|
- Ажил мэргэжилдээ дуртай, мэргэжлийнхээ нэр төрийг хайрлах, хамгаалах эрмэлзэлтэй байх;
- Өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
- Бусдыг ойлгох, соёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
- Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
- Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
- бусад
|
2.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ. Сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн сургалтын менежерийн чиг үүргийг багшийн хөгжил болон үнэлгээний чиглэлээр ангилан баталж болно.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
БАГШ-АРГА ЗҮЙЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Багш-арга зүйч албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын нийтлэг шаардлага
Боловсрол
|
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
|
Мэргэжил
|
- Боловсрол /011/
- Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
- Боловсролд хамаарах бусад салбар дунд чиглэл /018/
- Бизнес ба удирдахуй /041/
|
Мэргэшил
|
Чадамжид суурилсан сургалт, үнэлгээ, сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүйн чиглэлээр мэргэшсэн байх
|
Туршлага
|
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 5-аас дээш жил багшилсан байх
|
Хоёр. Багш-арга зүйчийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн нийтлэг шаардлага
2.1. Багш-арга зүйч нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бусад хууль тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.Нийтлэг шаардлагын 2.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд багш-арга зүйч нь доор дурдсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг эзэмшсэн байвал зохино.
Багш-арга зүйчийн чадамж
|
Багш-арга зүйч нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих мэдлэг, чадвар, хандлагатай байна.
|
Мэдлэг
|
- Багшлахуйн ба суралцахуйн онолын мэдлэгтэй байх;
- Чадамжид суурилсан сургалт үнэлгээний арга зүйгээр мэргэшсэн байх
- Байгууллагын менежментийн талаар суурь мэдлэгтэй байх;
- Ажлын чиг үүргийн хүрээнд хууль эрх зүйн мэдлэгтэй байх;
- Судалгааны онол, арга зүйн талаар мэдлэгтэй байх;
- Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй байх;
- Үнэлгээ, дүн шинжилгээний талаар зохих мэдлэгтэй байх
- бусад.
|
Чадвар:
|
Удирдахуйн чадвар:
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг зохион байгуулах;
- Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг үнэлэх ажлыг байгууллагын түвшинд төлөвлөх, хяналт-шинжилгээ хийх мэргэжлийн удирдлага, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх;
- Суралцахуй, багшлахуй, үнэлгээний чиглэлээр онол арга зүйн мэдлэгийг оновчтой, бүтээлчээр ашиглах;
- Танхимын болон танхимын бус, хосолсон, ганцаарчилсан, зайн сургалтын зохицуулалтыг оновчтой хийх дэмжлэг үзүүлэх;
- Суралцахуйн удирдамж, сурах бичгийг судлах, арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгоход багш нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;
- Сургалтын чанар, багшийн гүйцэтгэлийг бодитой үнэлэх, оношлох, дүн шинжилгээ хийх, сайжруулах арга замыг тодорхойлох;
- Багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх;
- Өөрийн үндсэн чиг үүрэг болон хариуцсан нэгжийн өмнөөс хариуцлага хүлээх;
- Цагийн менежментийн ур чадвар;
- Сургалтын болон боловсролын баримт бичиг боловсруулах, хөтлөхөд багшид зөвлөн туслах;
- Мэргэжлийн нэр томьёог ашиглан ярих, бичих, харилцах чадвар;
- Англи болон бусад гадаад хэл дээр ажил үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, судалгаатай танилцах, цахим шуудангаар харилцах чадвар;
|
Багаар ажиллах, олон нийттэй хамтран ажиллах чадвар:
- Багшийг байгууллагын зорилго, зорилтод нэгтгэх, сэдэлжүүлэх, урам зориг өгөх, багаар хамтран ажиллах;
- Хамт олны дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, чиглүүлэх;
- Багш бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
- Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачилгатай, бусадтай хамтран ажиллах;
- Сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг эх асран хамгаалагч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
- бусад
|
Асуудал шийдвэрлэх чадвар:
- Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, цаг үеэ олсон шийдвэр гаргах, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцох, үр дүнг хариуцах;
- Шийдвэр гаргалт, тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүү, зөрчилдөөнийг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэрлэх;
- Сургалтын хөтөлбөр хэрэгжилт, багшийн ажил үүрэгт тулгамдсан бэрхшээл, асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, гүйцэтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох;
- бусад
|
Манлайлах чадвар:
- Харилцаа, хандлага, ёс зүй, удирдах арга барилаараа суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд зөв эерэг үлгэрлэх;
- Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
- Удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
- бусад
|
Мэдээлэл харилцааны технологийн чадвар:
- Мэдээлэл харилцаа технологийн хэрэгсэл ашиглан танхим, зайн, хосолсон, ганцаарчилсан, нийтийн сургалтыг удирдах, судалгаа хийхэд багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Цахим хичээл, контент боловсруулах, агуулгыг интеграцитай, сургалтад ашиглах, түгээн дэлгэрүүлэх, сайжруулах чиглэлээр багш нарт зөвлөн туслах;
- Тоон /дижитал/ бичиг үсгийн суурь чадвар;
- Интернэт орчин, хиймэл оюун ухааны өгөгдөл мэдээллийг бүтээлчээр хэрэглэх;
- Сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зааж сургах;
- Ажил хэргийн (статистик, үнэлгээ, багшийн хөгжил) цахим системд ажиллах чадвар;
- бусад
|
Хандлага, төлөвшил
|
- Ажил мэргэжилдээ дуртай, мэргэжлийнхээ нэр төрийг хайрлах, хамгаалах эрмэлзэлтэй байх;
- Өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
- Бусдыг ойлгох, соёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
- Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
- Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
- бусад
|
2.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн багш-арга зүйч албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ. Сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн сургалтын арга зүйчийн чиг үүргийг багшийн хөгжил болон үнэлгээний чиглэлээр ангилан баталж болно.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
МЭРГЭЖЛИЙН БАГШИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Боловсрол
|
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхийн гэрчилгээтэй байх;
- Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхийн гэрчилгээтэй байх
|
Мэргэжил
|
- Боловсрол /011/
- Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
- Боловсролд хамаарах бусад салбар дунд чиглэл /018/
- Бизнес ба удирдахуй /041/
|
Мэргэшил
|
- Тухайн мэргэжлээр мэргэшсэн байх,
- Заах арга зүй, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүйн чиглэлээр мэргэшсэн байх
- Багшийн хөгжлийн сургалтад хамрагдсан байх
|
Туршлага
|
- Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай
- Дадлагажигч багшийн орон тоонд ажилласан байх
|
1.1.Мэргэжлийн багшийн орон тоонд анх удаа томилогдох эсхүл дадлагажигч/ дагалдан багшаар ажиллах иргэнээс мэргэшил, туршлагыг шаардахгүй.
Хоёр.Мэргэжлийн багшийн чадамж/мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил/-ийн нийтлэг шаардлага
2.1.Мэргэжлийн багш нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бусад хууль тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.Нийтлэг шаардлагын 2.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд багшийн доор дурдсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийг эзэмшсэн байвал зохино.
Багшийн чадамж
|
Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил
|
Мэдлэг
|
- Багшлахуйн ба суралцахуйн онол, арга зүйн мэдлэг, ойлголттой байх;
- Эзэмшсэн мэргэжил,тухайн судлагдахууны чиглэлээр онолын мэдлэгтэй байх;
- Ажлын чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
- Сургалт, судалгааны онол, арга зүйн талаар мэдлэгтэй байх;
- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэгтэй байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгтэй байх;
- Монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй байх;
- Үнэлгээ, дүн шинжилгээний талаар зохих мэдлэгтэй байх
- Суралцагчдын онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч ойлгох;
- Байгууллагын болон хүний хувийн нууцыг хууль тогтоомжийн хүрээнд хадгалах, хамгаалах талаар мэдлэгтэй;
- Явцын үнэлгээ, нэгжийн үнэлгээ хийх, төгсөлтийн үнэлгээнд оролцох,түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээний төлөвлөгөө боловсруулах, үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх, тестийн сан боловсруулах;
- Насан туршийн суралцахуйн онол, арга зүйн мэдлэгтэй
- Бусад.
|
Чадвар:
|
Багшлахуйн ба суралцахуйн чадвар:
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг /боловсруулж/ хэрэгжүүлэх арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгож хэрэглэх;
- Хичээл, сургалтын үйл ажиллагааг оновчтой, хариуцлагатай, үр бүтээлтэй зохион байгуулах;
- Танхимын болон танхимын бус, хосолсон, ганцаарчилсан, зайн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах;
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоон болон чанарын үзүүлэлтийг ашиглаж дүн шинжилгээ хийх
- Чадамжид суурилсан тогтолцоо, чадамжийн мэдээллийн сангийн талаар мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сургалтад үр өгөөжтэй ашиглах;
- Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх;
- Мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, бие даан өөрийгөө хөгжүүлэх;
- Суралцагчдын онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч ойлгох
- Сургалт, үйлдвэрлэлийн дадлагын ажлын дэвшилтэт хэлбэрийг ашиглах, хөгжүүлэх
- Байгаль орчинд ээлтэй, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
- инновац, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах;
- Ногоон мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах хандлага, ур чадварыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим хичээл, контент боловсруулах, агуулгыг интеграцитай, сургалтад ашиглах,
- Тоон /дижитал/ бичиг үсгийн суурь чадвар;
- Интернэт орчин, хиймэл оюун ухааны өгөгдөл мэдээллийг бүтээлчээр хэрэглэх;
- Сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зааж сургах;
- Сургалтын болон боловсролын баримт бичиг боловсруулах, хөтлөх;
- Мэргэжлийн нэр томьёог ашиглан ярих, бичих, харилцах чадвар;
- Сургалт дадлагын ажлын дэвшилтэт хэлбэрийг ашиглах, хөгжүүлэх
- Сургалтын тоног төхөөрөмжийг заавар, горимын дагуу ашиглах;
- бусад.
|
Багаар ажиллах, анги, бүлгийн үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх, олон нийттэй хамтран ажиллах чадвар:
- Хамт олон (мэргэжлийн бүлэг)-ы дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй харьцах;
- Багш, ажилтан бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
- Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачилгатай, бусадтай хамтран ажиллах;
- Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг эх асран хамгаалагч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
- Суралцагчийн сурч хөгжих хэрэгцээ, хөдөлмөр эрхлэх ур чадварын, мөшгөх судалгаа хийх, үр дүнд суурилсан боловсрол, сургалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах;
- Бусад
|
Асуудал шийдвэрлэх чадвар:
- Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, цаг үеэ олсон шийдвэр гаргах, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцох, үр дүнг хариуцах;
- Шийдвэр гаргалт, тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүү, зөрчилдөөнийг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэрлэх;
- Сургалтын хөтөлбөр хэрэгжилт, багшийн ажил үүрэгт тулгамдсан бэрхшээл, асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
- Хүүхдийн болон суралцагчийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар өөрийн эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргах;
- бусад
|
Манлайлах чадвар:
- Харилцаа, хандлага, ёс зүгээр суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түншлэгч байгууллага, олон нийтэд зөв эерэг үлгэрлэх;
- Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
- Удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
- бусад
|
Хандлага, төлөвшил
|
- Ажил мэргэжилдээ дуртай, багшийн мэргэжлийнхээ нэр хүндийг хайрлах, хамгаалах, өсгөх эрмэлзэлтэй байх;
- Багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төрийн болон төрийн бус байгууллага, төслүүдтэй бүтээлчээр хамтран ажиллах, тэгш ханддаг байх;
- Хувь хүний ур чадвараа хөгжүүлэн, ахиж дэвших эрмэлзэлтэй байх;
- Өөрийн сул тал, давуу талыг тодорхойлох, өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
- Бусдыг ойлгох, соёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
- Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
- Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
- Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих, үлгэрлэх;
- Бусад
|
2.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн мэргэжлийн багшийн албан тушаалын тодорхойлолтыг тухайн сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн боловсруулж, томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ.
–оОо--
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
ЕРӨНХИЙ ЭРДМИЙН БАГШИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Ерөнхий эрдмийн багшийн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын нийтлэг шаардлага
Боловсрол
|
Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхийн гэрчилгээтэй байх;
Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхийн гэрчилгээтэй байх;
Эсхүл Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхийн гэрчилгээтэй байх;
|
Мэргэжил
|
Боловсрол /011/
Боловсролын шинжлэх ухаан /0111/
Багш, мэргэжлийн /0114/
|
Мэргэшил
|
- Тухайн судлагдахууны чиглэлээр багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад тусгайлан мэргэжил дээшлүүлсэн байх;
- Сурган, заах арга, сэтгэл судлал, суралцагчтай ажиллах, удирдан зохион байгуулах;
- Багшийн хөгжлийн сургалтад хамрагдсан байх
|
Туршлага
|
Дадлагажигч багшийн орон тоонд ажилласан туршлагатай байх
|
1.1. Ерөнхий эрдмийн багшийн орон тоонд анх удаа томилогдох эсхүл дадлагажигч/ дагалдан багшаар ажиллах иргэнээс мэргэшил, туршлагыг шаардахгүй.
Хоёр. Ерөнхий эрдмийн багшийн чадамж/мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил/-ийн нийтлэг шаардлага
2.1. Ерөнхий эрдмийн багш нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бусад хууль тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.Нийтлэг шаардлагын 2.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд багшийн доор дурдсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийг эзэмшсэн байвал зохино.
Багшийн чадамж
|
Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил
|
Мэдлэг
|
- Багшлахуйн ба суралцахуйн онол, арга зүйн мэдлэг, ойлголттой байх;
- Эзэмшсэн мэргэжил, тухайн судлагдахууны чиглэлээр онолын мэдлэгтэй байх;
- Ажлын чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
- Сургалт, судалгааны онол, арга зүйн талаар мэдлэгтэй байх;
- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэгтэй байх;
- Монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй байх;
- Үнэлгээ, дүн шинжилгээний талаар зохих мэдлэгтэй байх
- Суралцагчдын онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч ойлгох;
- Байгууллагын болон хүний хувийн нууцыг хууль тогтоомжийн хүрээнд хадгалах, хамгаалах талаар мэдлэгтэй;
- Явцын үнэлгээ, нэгжийн үнэлгээ хийх, төгсөлтийн үнэлгээнд оролцох,түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээний төлөвлөгөө боловсруулах, үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх, тестийн сан боловсруулах;
- Насан туршийн суралцахуйн онол, арга зүйн мэдлэгтэй
- бусад.
|
Чадвар:
|
Багшлахуйн ба суралцахуйн чадвар:
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг /боловсруулж/ хэрэгжүүлэх арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгож хэрэглэх;
- Хичээл, сургалтын үйл ажиллагааг оновчтой, хариуцлагатай, үр бүтээлтэй зохион байгуулах;
- Танхимын болон танхимын бус, хосолсон, ганцаарчилсан, зайн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах;
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоон болон чанарын үзүүлэлтийг ашиглаж дүн шинжилгээ хийх
- Мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, бие даан өөрийгөө хөгжүүлэх;
- Суралцагчдын онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч ойлгох
- Байгаль орчинд ээлтэй, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
- Ногоон мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах хандлага, ур чадварыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим хичээл, контент боловсруулах, агуулгыг интеграцитай, сургалтад ашиглах,
- Тоон /дижитал/ бичиг үсгийн суурь чадвар;
- Интернэт орчин, хиймэл оюун ухааны өгөгдөл мэдээллийг бүтээлчээр хэрэглэх;
- Сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зааж сургах;
- Сургалтын болон боловсролын баримт бичиг боловсруулах, хөтлөх;
- Мэргэжлийн нэр томьёог ашиглан ярих, бичих, харилцах чадвар;
- Сургалтын тоног төхөөрөмжийг заавар, горимын дагуу ашиглах;
- бусад.
|
Багаар ажиллах, анги, бүлгийн үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх, олон нийттэй хамтран ажиллах чадвар:
- Хамт олон (мэргэжлийн бүлэг)-ы дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй харьцах;
- Багш, ажилтан бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
- Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачилгатай, бусадтай хамтран ажиллах;
- Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг эх асран хамгаалагч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
- Суралцагчийн сурч хөгжих хэрэгцээ, хөдөлмөр эрхлэх ур чадварын, мөшгөх судалгаа хийх, үр дүнд суурилсан боловсрол, сургалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах;
- Бусад
|
Асуудал шийдвэрлэх чадвар:
- Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, цаг үеэ олсон шийдвэр гаргах, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцох, үр дүнг хариуцах;
- Шийдвэр гаргалт, тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүү, зөрчилдөөнийг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэрлэх;
- Сургалтын хөтөлбөр хэрэгжилт, багшийн ажил үүрэгт тулгамдсан бэрхшээл, асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
- Хүүхдийн болон суралцагчийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар өөрийн эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргах;
- бусад
|
Манлайлах чадвар:
- Харилцаа, хандлага, ёс зүгээр суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түншлэгч байгууллага, олон нийтэд зөв эерэг үлгэрлэх;
- Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
- Удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
- бусад
|
Хандлага, төлөвшил
|
- Ажил мэргэжилдээ дуртай, багшийн мэргэжлийнхээ нэр хүндийг хайрлах, хамгаалах, өсгөх эрмэлзэлтэй байх;
- Багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төрийн болон төрийн бус байгууллага, төслүүдтэй бүтээлчээр хамтран ажиллах, тэгш ханддаг байх;
- Хувь хүний ур чадвараа хөгжүүлэн, ахиж дэвших эрмэлзэлтэй байх;
- Өөрийн сул тал, давуу талыг тодорхойлох, өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
- Бусдыг ойлгох, соёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
- Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
- Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
- Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих, үлгэрлэх;
- Бусад
|
2.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн ерөнхий эрдмийн багшийн албан тушаалын тодорхойлолтыг тухайн сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн боловсруулж, томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ.
–оОо--