Мэдээлэл солилцох тухай
Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэж, барилгажих талбай хомсдож, шинээр барилга байгууламж барих боломжгүй болоод байна.
Иймд боловсролын салбарын барилга байгууламжид өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм журмын хүрээнд газар хөдлөлтийн бүсэд сургуулийн барилгын давхар нэмэх боломж бүхий шинэ технологи нутагшуулах, ногоон технологи бүхий шийдлүүдийн талаарх санал, холбогдох танилцуулгыг олон улсын болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, иргэдээс авч байна.
Мэдээлэлийг Enkhtuul@moe.gov.mn хаягаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авна.
Холбоо барих утас: 11320358
БОЛОВСРОЛЫН ЯАМ