Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

A- A A+
Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоос БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулж буй “Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах” сургалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд болон аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлууд хамрагдаж байна.

Тус сургалтад 12 орны төлөөлөл хамрагдан оролцож, “Суралцагч хот” төслийн явцыг танилцуулан, туршлага хуваалцаж, дараагийн алхам, санал шийдлийг тодорхойлж байгаа юм. Тухайлбал, насан туршийн боловсролыг дэмжих бодлого, суралцагч хотуудыг бий болгоход насанд хүрэгчдийн албан, албан бус болон амьдралын орчноос суралцахуйн боловсролын тэгш хүртээмж, Суралцагч хотуудад тулгарч буй асуудал бэрхшээл болон шийдэл зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.