Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: odonchimeg@moe.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-266131
Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газар
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт /гүйцэтгэх/
№ |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||
1. |
Санхүү хөрөнгө оруулалтын газар |
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын санхүүжилт, тайлагналт, бүртгэл хариуцсан ахлах шинжээч бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Нягтлан бодох бүртгэл /0411/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. Мэргэшсэн нягтлан бодогч байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх; Нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил ажилласан байх. |
2. |
Гадаад хамтын ажиллагааны газар |
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төлөвлөлт, тайлагналт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-5 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Олон улсын харилцаа /022204/, гадаад хэлний орчуулга /023101/, гадаад хэл, хэл шинжлэл /023202/, багш, гадаад хэлний боловсрол /011409/ бизнесийн удирдлага /041301/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
3. |
Санхүүгийн хэлтэс |
Ерөнхий боловсролын салбарын төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-5 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Эдийн засаг /0311/; нягтлан бодох бүртгэл /0411/; санхүү /0412/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |