GIZ-ийн Зүүн бүсийн дарга Мартин Хансен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+
GIZ-ийн Зүүн бүсийн дарга Мартин Хансен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /GIZ/-ын Зүүн бүсийн дарга Мартин Хансен, Монгол Улс дахь хөтөлбөрийн суурин төлөөлөгч Юүрген Хардвиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – 2”, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн хотхоны өргөтгөл” зэрэг төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага 1991 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд өдгөө боловсрол, эдийн засаг, эрчим хүч, хүрээлэн буй орчны чиглэлээр үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.