Гар утас, дэлгэцийн зохистой хэрэглээний талаар сургалт зохион байгуулна

A- A A+
Гар утас, дэлгэцийн зохистой хэрэглээний талаар сургалт зохион байгуулна

Боловсролын сайд П.Наранбаяр “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, тус корпорацийн хөрөнгө оруулагч “KDDI” групп компанийн ахлах зөвлөх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Хироюүки Кобаяаши, “Мобиком корпораци” ХХК-ийн Стратегийн асуудал хариуцсан дэд захирал Б.Үнэнбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хүүхдүүд, өсвөр насныхны гар утас, дэлгэцийн зохистой хэрэглээний талаар ярилцаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уг сэдвээр сургалт зохион байгуулахад хамтран ажиллах болов.