Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав

A- A A+
Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Вакаяамагийн их сургууль нь анх 1875 онд Багш бэлтгэх коллеж болон байгуулагдаж байсан ба өдгөө боловсрол, инженерчлэл, эдийн засаг, аялал жуулчлал, нийгмийн мэдээлэл зүйн тэнхимүүд, Япон судлалын төв, Аялал жуулчлалын судалгааны төв бүхий их сургууль болж өргөжсөн байна. Тус их сургууль ШУТИС-тай бизнесийн удирдлага, эдийн засаг, менежментийн ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Цаашид ШУТИС-ийн харьяа Коосэн технологийн коллежийн суралцагчдыг III түвшнээс нь Японд суралцуулах, багш нарыг докторын зэрэг хамгаалуулахад хамтран ажиллах боломжтой гэв.