“Засгийн газрын цом-2024” спортын тэмцээнд Боловсролын яамны шигшээ багийн 40 тамирчин оролцлоо

A- A A+
“Засгийн газрын цом-2024” спортын тэмцээнд Боловсролын яамны шигшээ багийн 40 тамирчин оролцлоо

“Засгийн газрын цом-2024” спортын таван төрөлт тэмцээн болж Боловсролын яамны шигшээ багийн 40 тамирчин оролцлоо.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг тэмцээний энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам ажиллаж, ЗГХЭГ, ЗГХХГ, гурван хороо, 16 яам зэрэг нийт 19 байгууллагын 1000 гаруй албан хаагч хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдлээ илэрхийлэн өрсөлдөв.

Тэмцээн е-sport, ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, волейбол гэсэн таван төрлөөр зохион байгуулагдаж, нийлбэр дүнгээр ЗГХЭГ тэргүүлж, шилжин явах цомын эзэд болсон юм.