"Амьтдын тухай 50 ном" уралдааны үзэсгэлэнд урьж байна

A- A A+

Хүүхэд, өсвөр үеийнхэнд амьтдын тухай илүү ихийг таниулах, тэднийг номтой нөхөрлүүлэх, номын ач холбогдлыг сурталчлах, нийтийн уншлага болон ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжих зорилгоор “Номын ертөнц” клубаас "Азтай савар" ТББ-тай хамтран зохион байгуулсан "Амьтдын тухай 50 ном" уралдааны үзэсгэлэнг дэлгэхэд бэлэн болжээ. Бид яагаад амьтдыг хайрлах ёстой вэ, дэлхий ертөнц зөвхөн хүмүүст зориулсан уу, яагаад заавал амьтны тухай вэ гэсэн олон асуултын хариултыг өгөх тус уралдаанд орон нутгийн болон нийслэлийн ЕБС-иудаас олон сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Бүтээлч уншлага, тэмдэглэлийн үзэсгэлэн 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс олон нийтэд нээлттэй дэлгэгдэж, дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.

Жич: Үйл ажиллагааны үеэр хүүхдийн номын хэвлэлийн газрууд номын үзэсгэлэн, худалдаагаа дэлгэхээс гадна хүүхдийн номын зохиогч, хэвлэн нийтлэгчдийн семинар уулзалт болно.

Мэдээлэл авах утас: 96962686, 90004241, 80809181