Боловсролын хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэв

A- A A+
Боловсролын хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэв

Боловсролын сайд П.Наранбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулиудын цахим төхөөрөмж, ухаалаг танхим, ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар санал солилцов.

Тухайлбал, энэ онд байгуулсан “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг дэмжих, салбарын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, боловсролын байгууллагын цахим сургалтын орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ярилцаж, хамтын ажиллагааны хүрээг тэлж, өргөжүүлэхэд санал нэгдлээ.