БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

A- A A+
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

1.    Танилцуулга

Олон улсын хөгжлийн чиг хандлага, шилдэг манлайлал, олон үндэстний үндэс суурь бүхий дэлхийн засаглалын авъяас чадварыг бэхжүүлэх зорилготойгоор Хятадын тэтгэлэгийн зөвлөлөөс Шилдэг манлайлагч залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2.    Ерөнхий мэдээлэл

2.1. Элсүүлэх оюутны тоо: 200

2.2. Суралцуулах зэрэг: Магистр

2.3. Суралцах хэл: Англи хэл

2.4. Сургалтын хэлбэр, үргэлжлэх хугацаа: Сургалтын хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бөгөөд нийт 12 сар үргэлжилнэ. Зарим хөтөлбөрүүд  "1+1" хэлбэрээр явагдах бөгөөд оюутнууд  эхний хичээлийн жилд Хятадын их дээд сургуулиудад бүтэн цагийн үндсэн хичээл, судалгаа хийх, диссертацийн бэлтгэлээ дуусгах ба их дээд сургуулиудын шаардлагын дагуу хоёр дахь хичээлийн жилд эх орондоо ажиллаж, судалгаа хийн, бодит практик ажил дээр тулгуурлан судалгааны ажлаа дуусгах юм.

3.    Тавигдах шаардлага

3.1. Өргөдөл гаргагч нь БНХАУ-аас өөр улсын иргэншилтэй, 45-аас доош насны сэтгэцийн болон бие бялдрын хувьд эрүүл байх.

3.2. Өргөдөл гаргагч нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байна. Санал болгож буй хөтөлбөртэй холбоотой мэргэжлийн сургалтад хамрагдсан, эсхүл ажлын туршлагатай хүмүүст давуу эрх олгоно.

3.3. Өргөдөл гаргагч нь дараах дөрвөн ангиллын аль нэгэнд багтсан байх:

3.3.1.   Төрийн байгууллагын Хэлтсийн дарга (эсвэл түүнтэй адилтгах түвшний) буюу түүнээс дээш түвшний төрийн жинхэнэ албан хаагч;

3.3.2.   Хувийн байгууллага, аж ахуйн нэгжийн ахлах менежер;

3.3.3.   Их, дээд сургууль болон шинжлэх ухааны судалгааны байгууллагын захиргааны ажилтан;

3.3.4.   Олон улсын байгууллагын холбогдох ажилтан.

3.4. Их сургуулиас авсан элсэлтийн өмнөх захидал буюу сургуулийн урилгад хувийн мэдээлэл, элсэлтийн огноо, мэргэшлийн мэдээлэл зэрэг бүртгэлийн шаардлагатай бүх мэдээллийг агуулсан байх ёстой. Үүнд Хятадын засгийн газрын тэтгэлэгт горилогчийн мэдээллийг хүлээн авсан эсвэл элсүүлэх тухай амласан мэдээлэл агуулахгүй болно.

4.    Бүртгэл

4.1. Өргөдөл гаргагч нь 2025 оны 3-р сарын 31-ээс өмнө БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн системд (http://studyinchina.csc.edu.cn/#/login) нэвтэрч, өргөдлийн материалаа илгээнэ. Мөн өргөдөл гаргагч нь бүртгүүлэх боломжтой дэд хөтөлбөр болон бусад мэдээллийг дээрх холбоосоор нэвтэрч авах боломжтой.

4.2. Хятадын тэтгэлгийн зөвлөл нь бие дааж өргөдөл гаргагчийн өргөдлийг шууд хүлээн авч, ирүүлсэн материалыг хянан эцсийн дүнг гаргана.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх бусад мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт ажлын цагаар холбогдож лавлах боломжтой.