Насан туршийн суралцахуйн бодлогын талаар санал солилцлоо

A- A A+
Насан туршийн суралцахуйн бодлогын талаар санал солилцлоо

Боловсролын яамны Насан туршийн суралцахуйн хэлтсийн дарга А.Халиунаа Ирланд Улсын Корк их сургуулийн доктор профессор Сиамус о Туйаматай уулзаж насан туршийн суралцахуйн суурь баялаг, үнэт зүйлс, тус улсын насан туршийн суралцахуйн үйл ажиллагааны талаар санал солилцож, туршлага хуваалцан, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчид, орон нутгийн төлөөлөгч, хамтран ажилладаг төриийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан суралцахуйн бодлогын нэгдсэн ойлголт, суралцагч хотын талаарх туршлага судлах сургалтыг хамтран зохион байгуулах болов.