“Суралцагч хот” сургалтыг зохион байгууллаа

A- A A+
“Суралцагч хот” сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Суралцагч хот” арга хэмжээний хүрээнд Боловсролын яамны Насан туршийн суралцахуйн хэлтсээс Ирланд Улсын Корк хотын Корк их сургуулийн доктор профессор Сиамус о Туйамаг урьж, суралцагч Корк хотын туршлага, насан туршийн суралцахуйн үнэт зүйлс, бодлого чиглэлийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын дарга, хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Насан туршийн суралцахуйн төвийн удирдлагууд болон Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн албан хаагчид хамрагдав.

Энэхүү сургалтаар насан туршийн суралцахуйн нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж, аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүдийн 2025 оны төлөвлөгөөнд тусган, иргэд цаг хугацаа, орон зайг үл хамааран, амьдралын орчны албан бус сургалт, уян хатан аргаар суралцахад дэмжлэг үзүүлэх юм.