Үнийн санал авах тухай

A- A A+
Үнийн санал авах тухай

Үнийн санал авах тухай

Засгийн газрын 2024 оны "Төрийн байгууллагын үйл ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 163 дугаар тогтоолын дагуу Боловсролын яамны  үйл ажиллагааг цахимжуулах ажлын  хүрээнд “Microsoft 365 Cloud Service” лиценз бүхий албан бичгийн систем хөгжүүлж, нэвтрүүлэх  ажлын хүрээнд тухайн ажлыг гүйцэтгэх хувь хүн, байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга хүргүүлж байна. Дээрх ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, үнийн саналыг 2024 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн дотор info@moe.gov.mn цахим хуудсаар болон албан бичгээр ирүүлж хамтран ажиллана уу

  

Системийн шаардлага Ашиглагдах технологи
1 Microsoft 365 Cloud Service лиценз дээр тулгуурлан байгууллагын албан бичгийн систем хөгжүүлэх Office365
2 Албан бичиг боловсруулах урсгалыг автоматжуулах SharePoint + Power Automate
3 Ирсэн бичгийн лист үүсгэж, ажлын урсгалыг автоматжуулах SharePoint + Power Automate + PowerApps
4 Ирсэн бичгийн листийг Төрийн байгууллагуудын албан бичиг солилцооны дундын системтэй /docx.gov.mn/ холбож, албан бичиг хүлээх авах боломжтой болгох /docx.gov.mn/ SharePoint + Power Automate + PowerApps-+/docx.gov.mn/
5 Тушаал болон явсан бичгийн лист үүсгэж, ажлын урсгалыг автоматжуулах SharePoint + PowerApps+ Power Automate
6 Явсан бичгийн листийг Төрийн байгууллагуудын албан бичиг солилцооны дундын системтэй /docx.gov.mn/ холбож, албан бичиг илгээх боломжтой болгох /docx.gov.mn/ SharePoint + Power Automate + PowerApps-+/docx.gov.mn/
7 Албан бичгийн системийн хэрэглэгчийн тохиргоог оновчтой болгох SharePoint + Power Automate + PowerApps