Боловсролын ерөнхий газар, “Юнайтед Карьер хөгжлийн төв” ТББ хамтран ерөнхий боловсролын сургуулийн ес дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Ажил мэргэжлийн чиг баримжаа-Хичээл сонголт” цахим уулзалтыг зохион байгуулж, удирдамж, хөтөлбөрийг танилцууллаа.
Уулзалтад нийслэлийн долоон дүүргээс сонгогдсон ерөнхий боловсролын 20 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нягтлан бодогч нар оролцон, нэгдсэн мэдээлэлтэй болжээ.
Цаашид сонгогдсон 20 сургуулийн ес дүгээр ангийн 6000 сурагчийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд хамруулан, зөвлөгөө өгч, нийт сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад шинжлэх ухааны аргачлал ашиглан өөрийгөө таньж мэдэх, ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна.
Мөн сургалтын менежер, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 600 хүнд ““Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд тулгуурлан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, олон улсын арга техникт сургах, сургалт зохион байгуулж, үйл ажиллагааны үр дүн, тайланд тулгуурлан ЗӨВЛӨМЖ боловсруулж, үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх юм.