Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Тус барилга нь хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөө зэрэг өрөө тасалгаануудаас бүрдсэн, дөрвөн бүлэг анги хичээллэх зориулалт бүхий тохижилттой юм.
Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.