Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Тус зөвлөгөөнөөр энэ салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжих сангийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын шаардлагад нийцсэн зорилт, салбарын цахим системийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.