БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ЛОДОЙСАМБУУ, “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ЛОДОЙСАМБУУ, “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу  “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн  М.Жаргалсайхан /ШУТИС- Программ хангамж/,Ч.Чимэддолгор /МУИС- Монгол хэл, хэл шинжлэл/, С.Намуунаа /Отгонтэнгэр Их Сургууль- Эрх зүй/, Б.Солонго /Ач Анагаах Ухааны Их Сургууль- Нүүр амны их эмч/ Б.Билгүүн, /МУИС- Сэтгүүл зүй/р нартай зөвлөх Д.Гантулгын хамт уулзав.

Оюутнууд сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж, би ч мөн илэн далангүй хариуллаа. Тэд Боловсролын багш хуулийн тухай, Боловсролын цөм хөтөлбөр, зэрэг салбарын өргөн сэдвүүдээс гадна дотуур байрны хүрэлцээ, сургалтын төлбөрийн нэмэгдэл гээд өөрсдөдөө тулгардаг асуудлуудыг надтай ярилцав.

 ШУТИС-ийн УЗ -ийн даргын хувиар зөвлөх Д.Гантулга хийхээр төлөвлөж буй ажлуудаа ч танилцуулж, ШУТИС-ийн “Оюутны хөгжлийн төв” байгуулахад хууль эрх зүйн хувьд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бүрдүүлэхээр ажиллаж буйгаа ярилаа.