Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэх албан тушаалд тусгай шалгалт өгч тэнцсэн Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Э.Хулан, Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн А.Сэргэлэн-Од, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн С.Давааням нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангаргаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны Боловсролын яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Х.Батжаргал тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандан өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллан, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг захилаа.