“ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ-2” ТӨСЛИЙН СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

A- A A+
“ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ-2” ТӨСЛИЙН СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

Боловсролын сайд П.Наранбаяр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ болон Жайка-ын Токио дахь төвийн төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтаар “Инженер технологийн дээд боловсрол-2” төслийг хэрэгжүүлэх, КООСЭН төслийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцон ярилцлаа.

Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн оны 11 дүгээр сард Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр яригдсан “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр судалгааны баг ирсэнд талархалаа илэрхийлээд, энэхүү төслийн эхний шат амжилттай хэрэгжиж манай улсад үнэтэй хувь нэмрээ өгсөн хэмээн онцоллоо.

Ноён Мияги Кэнсүкэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд монголчуудын хичээл зүтгэл, тууштай чанар чухал нөлөө үзүүлсэнийг дурьдаад цаашид хамтран ажлахдаа таатай байгаагаа илэрхийллээ.