БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН “EDU-HR” КЛУБ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН “EDU-HR” КЛУБ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын салбарт хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчид болон залуу боловсон хүчний төлөөллөөс бүрдсэн боловсролын салбарын хүний нөөцийн “EDU-HR” клуб шинээр байгуулагдан анхны хурлаа хийлээ.

 

“EDU-HR” клуб анхны хурлаараа салбарын болон байгууллагын хэмжээнд албан хаагчдад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар санал солилцож, хүний нөөцийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Клуб нь хүний нөөцийн орчин үеийн хандлагаас суралцаж, харилцан мэдлэг, туршлага солилцох, байгууллагын болон салбарын албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа юм.