“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

A- A A+
“МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ЧАДВАР  ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ  БАЙНА

Боловсролын яамнаас салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын дохионы хэлний ур чадварыг хөгжүүлэх, сонсголгүй иргэдтэй дохионы хэлээр харилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) Олон улсын байгууллагын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн санхүүжилтээр “Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт”-ыг “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Дээрх сургалтад Боловсролын яам, түүний харьяа байгууллагын 50 албан хаагч хамрагдаж, 30 цагийн хөтөлбөрөөр дохио, зангаа, биеийн хэлэмж, нүүрний хувирлыг ашиглан өөрийгөө илэрхийлэх, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй тэдний эх хэлээр өдөр тутмын харилцааны сэдвүүдийн хүрээнд харилцаж, тэдний өвөрмөц онцлог, ахуй соёлын хэрэгцээг ойлгох мэдлэг, чадварыг эзэмших юм.