БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Боловсролын сайд П.Наранбаяр Булган аймагт ажиллах үеэрээ аймгийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтантай уулзаж “Боловсролын салбарт 2024-2028 онд баримтлах бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавин ярилцлаа.

Тэрбээр илтгэлээрээ боловсролын салбарт 2024-2028 онд “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх бодлогуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхосон асуултанд нь хариулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн П.Ганзориг, Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг, Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа болон Боловсролын яамны ахлах шинжээчид, мэргэжилтнүүд байлцлаа. Мөн Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, тус аймгийн 22 сургууль, 22 цэцэрлэг, Насан туршийн сургалтын төв, Булган Политехник коллежийн удирдлага, багш нарын төлөөлөл зэрэг нийт 140 гаруй хүн оролцжээ.

Сайд П.Наранбаяр 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан нь сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг зургаан чиглэлээр шинэчлэл хийх боломж бүрдэж байна. 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд элсэх сурагчдын тоо 88 мянгаар нэмэгдэх тул 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайг онцоллоо.