Хуралдаанаар төслийн зөвлөх "Азиа Сийд" байгууллагаас хэрэгжүүлж буй багш, судлаачдын чадавхийг дээшлүүлэх, Япон улсын их сургуулиудтай хамтарсан судалгааны ажлын явц, үр дүнгийн тайланг танилцууллаа.
Монгол Улсын их сургууль, ШУТИС, ХААИС-ийн 26 хамтарсан судалгааны баг Японы 60 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж, дараах үр дүнг гаргасан байна:
• 366 эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн
• 34 патент, ашигтай загварын гэрчилгээ авсан
• 6 гарааны компани байгуулсан
• Японы шинжлэх ухааны байгууллагуудын (SATREPS, Сакура Сайэнс гэх мэт) грантад шалгарсан тоо нэмэгджээ.
Мөн гурван их сургуулийн лабораториудад нийт 16.9 сая ам.долларын үнэ бүхий 3629 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүнийг үр дүнтэй ашиглахын тулд техникч, лаборант бэлтгэх шаардлагатай байгааг хэлэлцсэн.
Зарим лабораториуд Японы жишгээр менежментээ сайжруулж, сургалт-судалгаа хосолсон лабораторид суурилсан сургалтыг (LBE) хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд Японы Ямагата, Акита, Хоккайдогийн их сургуулиудтай хамтарсан ахисан түвшний хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна.