ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАГЧ НАР КЕМБРИЖИЙН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

A- A A+
ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАГЧ НАР КЕМБРИЖИЙН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

 

Боловсролын Яам, Кембрижийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Кэмбрижийн багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч (program leader)-аар бэлтгэгдсэн багш, мэргэжилтэн сертификатаа гардан авлаа.

Кембрижийн багшлахуйн болон суралцахуйн олон улсын сертификатын сургалтад нийслэл, 13 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, Боловсролын газрын арга зүйч, мэргэжилтэн, Боловсролын ерөнхий газар, Боловсролын их сургуулийн төлөөллөөс бүрдсэн нийт 21 багш, мэргэжилтэн 2024 оны 8-р сараас 11-р сарын хооронд 10 долоо хоногийн туршид цахимаар амжилттай суралцан, анх удаагаа төгссөн юм.

Уг сургалтад багш нараас гадна Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Боловсролын газрын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэнүүд, Боловсролын их сургуулийн багш нар хамруулсан нь онцлог юм.

Сургалтын төгсөгчид Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг түшиглэн байгуулагдсан “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв”-ийн сургагч багшаар ажиллан, нийслэл болон 21 аймаг дахь багшийн хөгжлийг хариуцсан сургалтын менежер, багш нарт зориулсан “Багшлахуй ба суралцахуй” агуулгаар сургалтуудыг амжилттай зохион байгуулж эхлээд байна.