“EDU-HR” КЛУБЫНХАН МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

A- A A+
“EDU-HR” КЛУБЫНХАН МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

 

Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд боловсролын салбарын хүний нөөцийн “EDU-HR” клубын гишүүдэд зориулсан манлайллын 10 ур чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар удирдлагын манлайлал, харилцаа, асуудал шийдвэрлэх арга барил зэрэг чадамжуудыг онол, практик хослуулан заасан агаад оролцогчид багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх дасгал, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон байна.

Уг сургалт нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийг байгууллагын хөгжилд манлайлан оролцохуйц чадавхтай болгох зорилготой байсан агаад оролцогчид мэдлэг, ур чадвараа цаашдын ажилдаа амжилттай хэрэгжүүлэх итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.