ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАВ

A- A A+
ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАВ

 

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын (МТБС) 35 байгууллагын нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйчдэд зориулсан чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалт нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилттэй, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм.

Сургалтаар сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн түншлэлийн өнөөгийн байдлыг дата сангийн шинжилгээнд тулгуурлан үнэлэх, үр дүн дээр үндэслэн түншлэлийн хамрах хүрээг өргөжүүлэх боломжуудыг тодорхойлох, хосмог болон ажлын байран дээрх сургалтын журам, мөн үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйчийн албан тушаалд тавигдах шаардлагын төслүүдэд санал, зөвлөмж боловсруулах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн МҮХАҮТ-тай хамтран бизнесийн орчны онцлог, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ур чадвар бүхий ажилтан бэлтгэх чиглэлээр дасгал ажил, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь сургалтын онцлох хэсэг байв.