БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

 

Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт, хандив тусламжаар орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Хөнгөлөлтөд хамрагдах боломжтой үйл ажиллагаа нь дараах чиглэлүүдийг хамарч байна. Үүнд:

• Сургуулийн болон цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах

• Лаборатори, цахим танхим, спорт заал, дотуур байр байгуулах

• Сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж хангах

• Багш, ажилтны сургалт, орон сууц, урамшуулалд дэмжлэг үзүүлэх

• Хөгжлийн бэрхшээлтэй болон сургуулиас завсардсан хүүхдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх

• Судалгаа, шинжилгээнд хандив, тэтгэлэг олгох зэрэг багтжээ.

Энэхүү бодлого нь боловсролын чанарыг сайжруулах, хүүхэд залуусын хөгжлийг дэмжихэд хувийн хэвшлийн оролцоог төрөөс албан ёсоор урамшуулж буйн илрэл юм.