ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд https://isms.imu.edu.cn хаягаар холбогдох материалаа илгээнэ.

Нэг. Тавигдах нийтлэг шаардлага:

  1. Бакалаврын түвшинд суралцахаар горилогч нь ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх;
  2. Магистрын түвшинд суралцахаар горилогч нь их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй Монгол Улсын 35 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш хэлний оноотой байх;
  3. Докторын түвшинд суралцахаар горилогч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын 40 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш хэлний оноотой байх шаардлагатай.

Бүртгүүлэх баримт бичгийн жагсаалт /Бакалавр/:

  • Гадаад паспортын хуулбар

*2026 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш хүчинтэй

  • Нотариатаар баталгаажуулсан бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/
  • Суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эсээ /500-аас дээш үгтэй/
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/
  • Цагдаагийн тодорхойлолт
  • Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд /бусад баримт бичиг/ хэсэгт өөрийн бүтээсэн бүтээлийг оруулна.
  • 18 нас хүрээгүй тохиолдолд өөрийн батлан даах хүний холбогдох бичиг баримтыг хамт оруулна.
  • Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.

*Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг хавсаргана.

2.  Бүртгүүлэх баримт бичгийн жагсаалт /Магистр/:

  • Гадаад паспортын хуулбар

*2026 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш хүчинтэй байх /Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа шаардлагад нийцээгүй тохиолдолд хүлээн авахгүй/

  • Хэрэв бакалаврын зэрэгт суралцаж буй оюутан бол суралцаж буй сургуулийн төгсөх тухай эсвэл суралцаж буй тодорхойлолт
  • Нотариатаар баталгаажуулсан бакалаврын дипломын хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/
  • Суралцах төлөвлөгөө, зорилго илэрхийлсэн эсээ /1000-аас дээш үгтэй/
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/
  • Холбогдох хуулийн байгууллагаас авсан гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тодорхойлолт
  • Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд системийн /бусад шаардсан материал/ хэсэгт өөрийн бүтээсэн уран бүтээлийг оруулна
  • HSK-3 ба түүнээс дээш онооны гэрчилгээ
  • Тодорхойлох захидал – 2  /тодорхойлогч нь холбогдох салбарын дэд профессороос дээш түвшний зэрэгтэй байх, оюутны Хятадад ирж суралцах зорилго, суралцах чадвар, ирээдүйн хөгжил зэргийг тусгасан байх, харилцах хаяг, мэдээллийг оруулах/
  • Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.

*Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг хавсаргана.

Бүртгүүлэх баримт бичгийн жагсаалт /Доктор/:

  • Гадаад паспортын хуулбар

*2026 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш хүчинтэй

  • Хэрэв магистрын зэрэгт суралцаж буй оюутан бол суралцаж буй сургуулийн төгсөх тухай эсвэл суралцаж буй тодорхойлолт
  • Нотариатаар баталгаажуулсан магистрын дипломын хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/
  • Суралцах төлөвлөгөө, зорилго илэрхийлсэн эсээ /1000-аас дээш үгтэй/
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/
  • Холбогдох хуулийн байгууллагаас авсан гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тодорхойлолт
  • Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд системийн /бусад шаардсан материал/ хэсэгт өөрийн бүтээсэн уран бүтээлийг оруулна
  • HSK-3 ба түүнээс дээш онооны гэрчилгээ
  • Тодорхойлох захидал – 2  /тодорхойлогч нь холбогдох салбарын дэд профессороос дээш түвшний зэрэгтэй байх, оюутны Хятад Улсад ирж суралцах зорилго, суралцах чадвар, ирээдүйн хөгжил зэргийг тусгасан байх, харилцах хаяг, мэдээллийг оруулах/
  • Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.
  • *Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг тушаана.

Анхаарах зүйлс:

  • Иргэн үнэн зөв, бүрэн, англи эсхүл хятад хэл дээрх бичиг баримтыг системд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв шаардлага хангахгүй, дутуу, болон хуурамчаар аливаа бичиг баримтыг үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцуулахаас түдгэлзүүлнэ
  • ӨМӨЗО-ы холбогдох их сургуулийн хянан шалгах хугацаа ойролцоогоор 07 дугаар сарын эхэн үед зохион байгуулагдах бөгөөд эцсийн шийдвэр гарах тодорхой хугацааг тухайн сургуулиас тодруулна.
  • Та бүхний баримт бичгийг сургуулиас шалгах бөгөөд хэрэв дараагийн шатад тэнцсэн тохиолдолд та бүхэнтэй сургуулиас холбогдох болно. Бүртгүүлсэн утасны дугаараа нээлттэй байлгах, цахим хаягаа тогтмол шалгахыг анхааруулж байна. Утас эсвэл цахим хаягаар холбогдож чадаагүйн улмаас тухайн хүнд мэдээлэл хүрээгүй тохиолдолд автоматаар татгалзсан хэмээн үзэх болно.
  • Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд оюутан суралцах мэргэжил, суралцах хугацаа, хичээл судлах хэлийг өөрчлөх боломжгүйг анхааруулж байна.
  • Оюутан элсүүлэх сургуулиас тэнцсэн оюутанд урилга болон “Гадаадын оюутны Хятад Улсад ирэх баталгаажуулалтын хүснэгт” (JW202 хуудас) зэрэг баримт бичгийг илгээх бөгөөд оюутан тус баримт бичгээр Хятад улсад ирсэн даруй суралцах виз мэдүүлнэ.
  • Элсэн суралцах үед тухайн сонгосон их сургуульд очиж бүртгэл хийлгэх үед төгсөлтийн дипломын эх хувь, хэлний түвшингийн гэрчилгээ зэргийг дахин шалгах болно. Диплом, гэрчилгээгээ авчраагүй эсвэл шалгалтаар тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгт тэнцсэнийг хүчингүйд тооцно.

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний төлбөр, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Гурав.Бусад:

Tэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны 51-263495 дугаар, мөн дээрх хавсралтад дурдсан их сургуулиудын цахим хаягт хандан лавлана уу.