Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэл эхэллээ.
Энэ удаа бакалаврын хөтөлбөрт 8, магистрын хөтөлбөрт 1 иргэнийг сонгон шалгаруулна.
Нэг. Тавигдах шаардлага
Ерөнхий боловсролын сургуулийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ хэрэв
12 дугаар ангийн суралцагч бол (2024-2025 оны хичээлийн жилд суралцаж
буй хугацааны дүнгийн тодорхойлолт 85+)
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2
дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш
голч дүнтэй)
Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй
Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил
ажилласан ажлын туршлагатай)
Жич: Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 115
дугаар тогтоолын хатсралтаар батлагдсан “Дээд боловсролын эрэлттэй
мэргэжлийн чиглэл”-ийн хөтөлбөрүүдээр суралцуулна.
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НИЙ ӨДРӨӨС 06 ДУГААР САРЫН 30-
НЫ ӨДРИЙН 17:00 МИНУТ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
scholarship.esis.edu.mn/grant/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн
нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг
бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1
файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:
· Анги удирдсан багш эсвэл сургуулийн тодорхойлолт;
· Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас /Англи/
· Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн жагсаалтын хамт
(боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан
ёсны орчуулгыг хавсаргах);
· 12 дугаар анги сурагч бол 2024-2025 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн
дүнгийн тодорхойлолт
· Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт (Монгол Улсын магадлан
итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцаж буй иргэнд
хамаарна.)
· Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах
хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/;
· Иргэний үнэмлэхийн хуулбар;
· Гадаад паспорт;
· Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд:
· Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
· Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас /Англи/
· Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын
баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг
хавсаргах);
· Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах
хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол
хэлээр 600 дээш үгтэй байх/;
· Иргэний үнэмлэхийн хуулбар;
· Гадаад паспорт
· Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг
ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг
зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00
цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны 51-263495
дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд
бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай.
Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.