Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев нар
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Туркменистан Улсын Боловсролын яам хоорондын хэлэлцээр”;
- Монгол Улсын их сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Туркменистан Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын харилцааны хүрээлэн Харилцан ойлголцлын санамж бичиг;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Туркменистан Улсын Мырат Гаррыевын нэрэмжит Анагаах ухааны их сургууль Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулснаар дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх, хамтарсан судалгаа хийх, багш, судлаач солилцох зэрэг хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болох юм.