“Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
Аймаг, нийслэлийн хүн ам нягтарсан, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульгүй хороолол, хотхонд бага ангийн суралцагчдыг гэртээ ойр сургуульд, цөөн хүүхэдтэй ангид суралцах боломжийг бүрдүүлэхэд уг баримт бичиг чиглэжээ.
Нийслэлд 2020-2024 онд 45 сургуулийн барилгыг шинээр барьж өргөтгөн, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, суудлын тоо 28,938-аар нэмэгдсэн хэдий ч ачаалал буурахгүй байна.
2024-2025 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 70 хороо төрийн болон орон нутгийн өмчийн сургуульгүй, 58 хороо огт сургуульгүй байна.