СЕРБИЙН ЗАСГИЙН ГАЗРААС “WORLD IN SERBIA” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА

A- A A+
СЕРБИЙН ЗАСГИЙН ГАЗРААС “WORLD IN SERBIA” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Сербийн Засгийн газраас “World in Serbia” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд серби хэл сурах хүсэлтэй хоёр оюутныг Сербийн Засгийн газар сонгон шалгаруулж, тэтгэлэг олгоно.

“World in Serbia” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын өргөдлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл бөгөөд тус хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй оюутнууд:

  1. Өргөдлөө https://bit.ly/World_in_Serbia цахим холбоосоор нэвтэрч бөглөнө.
  2. Баримт бичгийн эх хувийн хуулбар болон серби эсвэл англи хэлээрх орчуулгыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж илгээнэ worldinserbia@prosveta.gov.rs цахим шууданд илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.