Дундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нийт 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжийг худалдан авч, аймгийнхаа бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зарим дотуур байр, Политехник коллежийн дотуур байранд хүлээлгэн өглөө.
Ингэснээр бага ангийн сурагчид хоолны аяга, тавгаас үүдэх халдварт өвчин, хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашид нийтийн хоолны газруудыг ч автомат аяга таваг угаагч төхөөрөмжтэй болгох шаардлагыг тавихаа илэрхийлсэн юм.
“Эрүүл Дундговь” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр бүх сургууль, цэцэрлэгийг аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг боллоо.