Боловсролын яам, Монголын багш нарын холбоо болон “М банк” хамтран багш, ажилтнуудад зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, “М банк” ХК-ийн захирал Б.Тэмүүлэн, “Монос Групп” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Х.Солонго нар гарын үсэг зурлаа.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэлсэн үгэндээ “Өнөөдөр гарын үсэг зурж буй хамтын ажиллагааны санамж бичиг нь багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн үр өгөөжтэй, бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийн эхлэл байх болно гэдэгт гүнээ итгэж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт чиглэсэн бодлогын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж буй “Монос групп” ХХК, “М банк” ХК-ийн нийт удирдлагууд, хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.
Санамж бичигт тусгаснаар “М банк” ХК нь хамтын ажиллагааны хүрээнд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудад банкны харилцагчийн “Pro” түвшний эрхийг олгох ба харилцагч өөрийн банкны хэрэглээнд үндэслэн түвшин ахих боломжийг бүрдүүлж байгаа юм.
Багш, ажилтнуудад зориулж доор дурдсан хөнгөлөлт, урамшууллын багцыг санал болгожээ.
1 “Шунхлай” буцаан олголт Картын гүйлгээнд тооцно 1.5%
2 “Азифарма” буцаан олголт Картын гүйлгээнд тооцно 3%
3 “Carrefour” буцаан олголт Картын гүйлгээнд тооцно 0.5%
4 “GS25” буцаан олголт Картын гүйлгээнд тооцно 1.5%
5 “Coffee Namu” буцаан олголт Картын гүйлгээнд тооцно 3.0%
6 “Freshpack” буцаан олголт Deeplink гүйлгээнд тооцно 5.0%
7 “Wellbeeshop.mn” буцаан олголт Deeplink гүйлгээнд тооцно 5.0%
8 “Shoppy” буцаан олголт Deeplink гүйлгээнд тооцно 3.0%
9 “Shoppyhub” буцаан олголт Deeplink гүйлгээнд тооцно 3.0%
10 “UBCab” буцаан олголт Deeplink гүйлгээнд тооцно 5.0%
11 Хадгаламжийн нэмэлт хүү Жилийн хүү 0.3%
12 Зээлээ төлөөд cashback-тай Хүүгийн эргэн төлөлт тутмаас 2%
13 Хадгаламжтай бол cashback-тай Картын гүйлгээнд тооцно 1%
14 Well-being books Худалдан авалт тутамд 30%
15 Well-being box Худалдан авалт тутамд 15%
“Монос групп” нь өөрийн харьяа ЭЗШУИС-ийн дараах хөтөлбөрүүдэд багш, ажилтны хүүхэд суралцах тохиолдолд доор дурдсан сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.
Дэд бакалавр Бакалавр Магистр Доктор
1 Эм зүй - 10% 20% 5%
2 Эм найруулагч 5% - - -
3 Уламжлалт анагаах ухаан - - 20% -
4 Сувилахуй - 5% 10% 20%
Энэхүү санамж бичигт заасан хөнгөлөлтийг зөвхөн тухайн жилдээ шинээр элсэх, тухайн жилийн оноотой элсэгчдэд хамаарах юм.
Мөн “Монос групп”-ийн үйлдвэрийн болон импортын эмийн бус бүтээгдэхүүнийг Моносын бүх жижиглэн худалдааны төв, “Monos beauty store”, “GGI plus”, “Монос” эмийн сан, “И-Монос” / Монос Группийн бус нийлүүлэгчдийн эмийн бус бараан дээр 5%, Монос Группийн үйлдвэрийн болон импортын эмийн бус бүтээгдэхүүн дээр 5%+4% /-оос 9% -ийн хямдралтай үнээр худалдан авах боломжуудыг олгож байгаа юм.