Нэг. Ерөнхий Мэдээлэл
“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Жич: Энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцах болохыг анхаарна уу.
Суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл:
Техникийн мэргэжлийн чиглэлээр:
И.Раззаковын нэрэмжит Киргизийн улсын техникийн их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад
Хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн мэргэжлээр:
Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
К.Карасаевын нэрэмжит Бишкекийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
И.Арабаевын нэрэмжит Киргизийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
Хөдөө аж ахуйн мэргэжлээр:
К.Скрябины нэрэмжит хөдөө аж ахуйн Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
Хоёр: Тавигдах шаардлага
Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй)
Магистр: Mагистрын хөтөлбөрт Монгол Улсын иргэн (бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай)
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар, нотариатаар баталгаажуулж Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх/;
Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;
Гадаад паспортын хуулбар;
Элсэлтийн Элсэлтийн анкет.pdf маягтыг татаж авна уу
ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;
Эрүүл мэндийн хуудас Эрүүл мэндийн хуудас оруулах.pdf татаж авна уу / Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;/
Магистрын түвшинд -Ажлын газрын удирдлагын тодорхойлсон захидал /Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх/;
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Анхааруулга: Монголын талаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг хүлээн авах талаар хүсэлтээ илэрхийлсэн Киргизийн их, дээд сургуультай нь зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.