Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Боловсролын яамны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн Удирдах хорооны 27 дугаар хурал хуралдлаа.
Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилт, үр дүнг 2025 оны эхний хагас жилийн байдлаар хэлэлцэж, дүгнэлээ. Төсөл нь одоогийн байдлаар 7 сургууль, 14 цэцэрлэгийг барьж өргөтгөн цахим ангиудыг байгуулахын зэрэгцээ шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангажээ.
Энэ удаагийн Төслийн Удирдах хорооны хурлаар салбарын тулгамдсан асуудал хэвээр байгаа боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах чиглэлд төслийн хөрөнгөөр нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, талуудад хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтов. Эдгээр нэмэлт ажлуудыг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн 23000 орчим сурагч, цэцэрлэгийн 2000 гаруй хүүхэд үр шим хүртэж, сургалтын таатай орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм.