Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг боллоо.
Хөтөлбөрийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сарын хугацаанд нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, олон шатны хэлэлцүүлэг, экспертүүдийн дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэн сайжруулсан байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал удирдан явуулж, судлаач эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, цэцэрлэгийн багш, ажилтан зэрэг нийт жар гаруй хүн оролцож, хөтөлбөрийн төсөлтэй танилцан, асуулт асууж, санал, зөвлөмж өглөө.
Хөтөлбөрийн төслийг Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Отгонбаатар танилцуулсан юм.